Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өдөрт шинээр батлагдаж буй халдварын 30 орчим хувь нь хүүхдүүд болж, нэмэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед хүүхдийн дунд коронавирусийн халдвар тархаж, эрчимтэй нэмэгдэж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Энэ талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өдөрт батлагдаж байгаа өвчлөл дунд хүүхэд халдвар тохиолдол 22 хувьтай байсан бол сүүлийн долоо хоногт 30 хувь болж нэмэгдлээ.

Өөрөөр хэлбэл, өдөрт шинээр батлагдаж байгаа тохиолдлуудын 30 орчим хувь нь хүүхдүүд байгаа гэсэн үг.

Тиймээс эцэг, эхчүүд гадуур хүүхдээ аль болох дагуулж олон нийтийн газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатайг анхааруулж байна.

Түүнээс гадна, хүүхдийг халдвараас хамгаалахын тулд насанд хүрэгчид бид дархлаажуулалтад өөрсдөө идэвхтэй хамрагдах хэрэгтэй" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/486539182684146