Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Насанд хүрсэн иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулах үндэсний хөтөлбөр боловсруулна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж байна. 

Тэрбээр "Засгийн газрын хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхлэн үргэлжилж байна. Одоогоор гарсан шийдвэрүүдээс танилцуулж байна.

  1. Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдах үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өглөө. Монгол Улсын хувьд нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин. Мөн хоёрдугаар хавдар байна. 2010 онд хорт хавдрын 4,466 шинэ тохиолдол илэрсэн бол 2020 онд 6,702 болж нэмэгдсэн байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын 73 хувь нь хожуу үедээ байгаа юм. Иймд насанд хүрсэн иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн эрт оношилгоо үзлэгт хамруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулах чиглэлийг өгсөн.
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх багц бодлого, үүрэг чиглэлийг сайд нарт өглөө. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 25 ба түүнээс дээш тооны ажилтантай албан байгууллага хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэнийг ажиллуулах үүрэгтэй. Энэ үүргийг биелүүлээгүй бол төлбөр төлдөг. Харин Ерөнхий сайд төлбөр хураамж авахаас илүүтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахыг төрийн байгууллагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийнхэнд уриалж байна.
  3. Нийслэл хотод тулгамдсан асуудлыг цогцоор шийднэ. Тавдугаар сарын 10-нд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, асуудлуудыг цогцоор нь хэлэлцсэн. Мөн сүүлийн сар гаруйн хугацаанд Засгийн газрын тэргүүн болон холбогдох албаныхан нийслэлийн зургаан дүүрэгт ажилласан. Дүүргүүдэд ажилласан тэмдэглэлүүдийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, 
  4. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг Сангийн яамнаас танилцууллаа. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 62,132 ажлын байрыг хамгаалсан байна. Өнөөдрийн байдлаар 11,193 зээлдэгч зээл авсан. Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл эх үүсвэрийг гурван их наяд болгон нэмэгдүүлэх боломжтой тухай чиглэл өгсөн" гэв.
Шууд үзэх: 
https://fb.watch/5_EciK2duB/