Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотод үргэлжилж байна. 

Өчигдөр манай улсын тамирчдаас эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой нар барилдсан. Харин эрэгтэйчүүдийн -66 кг-д ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Г.Хэрлэн нар зодоглов. 

Тэмцээний хоёр дахь өдөр дээрх тамирчдаас -66 кг-ийн жинд барилдсан Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо , "Жем" интернэшнл компаний бөх ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний дэлхийн аваргаас хүртэж буй анхны медаль юм. 

Харин эмэгтэйчүүдийн -52 кг-д барилдсан Л.Сосорбарам дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дугаар байрт шалгарлаа. 

2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид хоёр хүрэл, хоёр шагналт 7 дугаар байр гэсэн амжилтаар 118 орноос 6 дугаар байрт жагсаж байна.

 

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо