Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд COVID-19-ийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн хүний тоо 75.5%-д хүрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр улсын хэмжээнд 21,583 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ.

Үүнээс 7,996 хүн Улаанбаатар хотод хамрагдсан бол 13,587 хүн орон нутагт вакцин хийлгэсэн байна.

Монгол Улс долдугаар сарын 1-н гэхэд хүн амынхаа 60 хувийг буюу нас хүрсэн бүх иргэнээ дархлаажуулна гэж төлөвлөсөн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 90.7 хувь нь буюу 1,875,003 хүн нэгдүгээр тунг хийлгэсэн бол 1,561,698 нь буюу 75.5 хувь хоёрдугаар тунг хийлгээд байна.

 

Вакцины бүрэн тунг хийлгэсэн хүний тоо харьцуулж үзвэл,

  • Улаанбаатар хотод хамрагдах ёстой иргэдийн 85 хувь нь буюу 812,503 хүн,
  • Орон нутагт хамрагдах ёстой иргэдийн 67 хувь буюу 749,195 хүн вакцины хоёрдугаар тунг хийлгээд байгаа юм.

Коронавируст халдварын эсрэг вакцины хоёрдугаар тунг хийлгэснээс хойш 14 хоносон бол дархлаа тогтсон гэж үзнэ хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа.

Харин нийт вакцинд хамрагдсан иргэдээс 37 хувь нь л бүрэн тунг хийлгээд 14-өөс дээш хоносон байгаа аж.

Иймд бидний дунд сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй гэдгийг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлаар онцлов.

Түүнчлэн нийгмийн хамгийн идэвхтэй бүлэг болох 18-34 насны иргэд вакцинд хамрагдах идэвх нь муу байна гэдгийг сануулав.

Дархлаажуулалтын явц Улаанбаатар хотод:

 

Дархлаажуулалтын явц орон нутагт:

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/486539182684146