Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нэст Академийн Demoday өдөрлөг болж өнгөрлөө

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

NEST ACADEMY нь дэлхийн хаана ч ажиллах чадвартай, Монголын мэдээллийн технологийн ирээдүйг авч явах 10’000 Монгол инженерүүдийг бэлтгэх зорилготой дунд, ахлах ангийн сурагчдад болон насанд хүрэгчдэд зориулсан сургалтын төв юм. 

Өнгөрсөн Бямба гарагт Нэст Академийн 2 болон 3-р түвшний сурагчид төгсөлтийн арга хэмжээ буюу уламжлалт DemoDay өдөрлөгөө зөвхөн сурагч, эцэг эхчүүдийнхээ дунд хийсэн бөгөөд тус өдөрлөгөөр сурагчид хийсэн бүтээлүүдээ танилцууллаа. 

Тус бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл доорх холбоосуудаар зочилно уу.

Ийнхүү сурагчид маань түвшин ахин 3 болон 4-р түвшиндээ орж 10,000 инженерийн нэг болоход дахин НЭГ алхам ойртлоо.

Тус сургалтын төв нь 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2022 онд Нэст Академийн анхны төгсөгчид Дэлхийд тавцанд гарах юм. Ташрамд хэлэхэд Нэст Академи Намар, Зун 14-17 насны сурагчдын элсэлт зарладаг билээ. 

Намрын элсэлтийн үргэлжлэх хугацаа 8 сар бөгөөд эхний 6 сар хичээллэж, сүүлийн 2 сард нь сурагчид дадлагат ажил хийдэг.  Харин Зуны ангид элссэнээр 6 сарын хичээлийг 3 сард багтаан үзэж цагаа хэмнэн, зуныг үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой юм. Ингэснээр мэдээлэл технологийн мэргэжилтэн болох 4 түвшний эхний түвшинг эзэмших юм.

Өвөл, хаваржин гэртээ хичээллэж байсан хүүхдүүдэд зуныг шинэ хамт олон, найз нөхөдтэй хөгжилтэй өнгөрөөх боломж нээгдлээ. 

Зуны анги 7 хоногт 5 өдөр, өдөрт 3 цагаар хичээллэнэ. 

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.