Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд 1,009,755, орон нутагт 1,141,574 иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт ирэх Лхагва гарагт буюу зургаадугаар сарын 9-ний өдөр 07:00-22:00 цагийн хооронд явагдах билээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалтад нийтдээ 2,151,329 хүн саналаа өгөхөөр бүртгэгдсэн байна.

Үүнээс үндсэн сонгогчоор 2,040,556 хүн бүртгэгдсэн бол түр хасав төлөвтэй 110,773 сонгогч байна.

Түүнчлэн нийслэлд 1,009,755 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн бол аймгуудын хэмжээнд нийтдээ 1,141,574 хүн санал өгөхөөр бүртгэгджээ.