Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2021 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Маршалын гүүр

10:00 цагт Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын араар тавьсан дугуйн замын хэсэг газрыг хуулж байна гэсэн гомдол, мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тайлбар өгнө. 

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулна.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Анхан, давж заалдах шатны, Дээд шүүхийн есөн шүүгчийн авлигын шийдвэрийг нуун дарагдуулахаар хүн хөнөөх захиалга өгсөн талаар иргэн А.Эрдэнэбилэг мэдээлэл хийнэ

11:30 цагт Хүний амь бүрэлгэсэн хилс хэрэгт 20 жил хорих ял шийтгүүлсэн хүүгийн ээж Б.Эрдэнэчимэг хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргаж Монгол Улсын ерөнхий прокурорт хандаж буй талаараа мэдээлэл хийнэ. 

Төрийн ордонд

Улсын Их Хурал дахь АН, МАН-ын бүлгийн хуралдаан болно. 

14:00 цагаас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан цахим хэлбэрээр хуралдана.

Интерномын 2 давхарт

14:00 цагт "Нийгмийн төлөөх миний зүтгэл" номын нээлт болно. Уг номыг өнөөгийн нийгмийн ялзрал, Дэлхийд тархсан монголчуудын үндэсний үзлийг дэлгэрүүлэх зорилготойгоор монгол бичгийн хөрвүүлэгтэй бүтээжээ.