Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Аусшвицийн хорих лагераас хоригдлуудыг чөлөөлсөн сүүлчийн цэрэг 98 насандаа таалал төгсжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистуудын байгуулсан Аусшвицийн хорих лагерийг чөлөөлөх ажиллагаанд оролцсон сүүлчийн цэрэг 98 насандаа таалал төгсжээ.

Бямба гарагт Германд нас барсан Давид Душман нь Зөвлөлтийн Улаан Армийн ахмад дайчин, жүүд хүн байсан юм.

1945 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр 21 настай Душман хорих лагерын торон хашааг танкаар дайрч, хоригдлуудыг чөлөөлж байжээ.

Аусшвицийн хорих лагерт 1.1 сая орчим хүн амь үрэгдсэний ихэнх нь жүүдүүд байсан юм.

Давид Душман уг хорих лагерт ямар аймшигтай харгислал болж өнгөрснийг чөлөөлснөөс нь хойш хэдэн жилийн дараа л мэдэж байжээ.

Душманы алба хааж байсан 12,000 хүнтэй дивизээс дайны дараа 69 цэрэг амьд үлдсэн байна. Дайны дараа тэр Зөвлөлт Холбоот Улсын шилдэг туялзуур жадчин болж, үргэлжлүүлээд дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг болсон юм.

Тэрбээр Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг 30 гаруй жил дасгалжуулжээ.

“Хэдийгээр тэр өөрөө жүүд хүн, дайны гашуун зовлонг үзсэн хүн боловч 1970 онд анх надтай танилцаад шууд найзалж эхэлсэн нь надад хэзээ ч мартагдахгүй дурсамжийг үлдээсэн юм” гэж Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч, герман үндэстэн, туялзуур жадны спортын тамирчин асан Томас Бах дурссан байна.

 

Эх сурвалж: BBC