Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Райнос Инвестмент ҮЦК” ХХК болон “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК хамтран $2.2 саяын хөрвөх бондыг амжилттай босголоо

ikon.mn
2021 оны 6 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

“Райнос Инвестмент ҮЦК” ХХК болон “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК хамтран Сингапур улсын хуулийн этгээд болох Garneton PTE. LTD. менежментийн компанийн гаргасан 2,200,000 ам.долларын хөрвөх бондыг амжилттай босгосон байна.

Тус хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх арга хэмжээнд хөрөнгө оруулагч талаас“Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр, “Райнос Инвестмент ҮЦК” ХХК-ийн Дэд захирал Н.Цэвэгмид нар, компани талаас Garneton PTE. LTD.-ийн Захирал Ч.Анар болон Захирал П.Нямбаяр нар оролцов.

Энэхүү арга хэмжээний үеэр “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр “Цаг үеийн онцгой нөхцөл байдлын үед маш богино хугацаанд хөрөнгө оруулалтыг амжилттай босгосон нь үүсгэн байгуулагчдын итгэл даах чадвар өндөр байгааг харуулж байна хэмээгээд цаашид олон сая долларын хөрөнгө оруулалтыг амжилттай босгож, хөрөнгө оруулагчдын итгэл хүлээсэн компани болох“-ыг хүсэн ерөөв.

 
 

“Райнос Инвестмент ҮЦК” ХХК-ийн толгой компани болох БНСУ-ын хуулийн этгээд “Райнос Эссет Менежмент” компани нь хөрвөх бондын зах зээлд мэргэшсэн, нэр хүнд бүхий хөрөнгө оруулалт менежментийн компани бөгөөд 2017 оноос эхлэн Монголын томоохон банк, хувийн хэвшлүүдэд 200 гаруй сая ам.долларын эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн түүхтэй юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.