Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хунтайж Харри, түүний гэргий Меган нар охинтой болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүд болох Суссексийн гүн, хунтайж Харри, гүнгийн ахайтан Меган нар өнгөрсөн Баасан гарагт охинтой болсныг тэдний хэвлэлийн төлөөлөгч Ням гарагт зарлажээ.

3.5 кг жинтэй төрсөн охинд Лилибет Дайана Моунтбаттен-Уиндсор гэх нэрийг өгсөн байна.

Лилибет нь хатан хаан Элизаетын хүүхэд насны нэр ажээ. Харин Дайана нь Харригийн талийгаач ээжийн нэр юм.

Харри, Меган нарын охин Их Британийн хаан ширээг залгамжлах хүмүүсийн наймдугаарт эрэмбэлэгдэж байна.

Хунтайж Харри, Америкийн жүжигчин Меган Маркл нар 2018 оны тавдугаар сард Уиндсорын шилтгээнд хуримлаж байжээ. Тэдний ууган хүү Арчи хуримаас жилийн дараа мэндэлсэн юм.

2020 оны эхээр Харри, Меган нар Их Британийн язгууртны гэр бүлээс салж, бие дааж амьдрахаар АНУ-ыг зорьж байв.

Британийн хэвлэлүүдийн эрээ цээргүй байдал, арьс өнгөний үзлийг тэсвэрлэхэд хэцүү болсон тул ийм шийдвэр гаргаснаа тэд тайлбарлаж байжээ.

Одоо Харри, Меган нар Калифорни мужийн Санта Барбара хотын ойролцоо амьдардаг.

Энэ оны гуравдугаар сард тэд Америкийн телевизийн од Опра Уинфрид ярилцлага өгөхдөө хатан хааны гэр бүлийн дотрох арьс өнгөний үзэл, таагүй харилцааны тухай дэлгэсэн нь дэлхий дахинд дуулиан тарьсан юм.

 

Эх сурвалж: Associated Press