Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Лхагвацэрэн: Hi-Pay аппликэйшнээр ДАРАА ТӨЛБӨРТ ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ авах боломжтой

ikon.mn
2021 оны 6 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг
Та яг одоо ямар даатгалтай вэ? Таны жолоочийн хариуцлагын, тээврийн хэрэгслийн, орон байрны чинь даатгалын хугацаа дууссан байгаа юм биш биз. Цалингаа буухаар, мөнгөтэй болохоороо, за дараа нэг тэгж байгаад хийлгэе гэж битгий хойш нь тавиарай. Эрсдэлээс өөрийгөө болон эд хөрөнгөө хамгаалахын тулд танд ганцхан гар утас чинь байхад л хангалттай.

Монголд анх удаа ЗЭЭЛЭЭР БОЛОН ХУВААН ТӨЛӨХ НӨХЦӨЛӨӨР даатгуулах боломжийг зах зээлд нэвтрүүлээд байгаа “Мастер шийдэл” компанийн Гүйцэтгэх захирал Т.Лхагвацэрэнтэй ярилцлаа.

-Компанийхаа тухай болон саяхан зах зээлд нэвтрүүлсэн даатгалын үйлчилгээнийхээ талаар товч танилцуулж өгөхгүй юу?

“Мастер шийдэл” компани Санхүүгийн Зохицуулах Хорооноос даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан, даатгалын мэргэжлийн оролцогч компани юм.

Даатгалын зуучлагч компанийг энгийнээр тайлбарлахад даатгалын үйлчилгээ авах харилцагч, үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, түүнд нэн шаардлагатай, оновчтой нөхцөл бүхий даатгалын үйлчилгээ авахад нь мэргэжлийн талаас зөвлөх, мөн нэг дороос хэд хэдэн даатгалын компани, бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжийг бүрдүүлдэг мэргэжлийн оролцогч юм.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал, орон сууцны багц даатгалд ОНЛАЙНААР ЗЭЭЛЭЭР болон ХУВААН ТӨЛӨХ нөхцөлөөр даатгуулах боломжтой.

Манай компани “Hi-Pay” гар утасны аппликэйшнээр дамжуулан “Онлайн даатгал”-ын зуучлалын үйлчилгээг нэвтрүүлээд байна. Харилцагч Hi-Pay” аппликэйшнээр жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал, орон сууцны багц даатгалд ОНЛАЙНААР ЗЭЭЛЭЭР болон ХУВААН ТӨЛӨХ нөхцөлөөр даатгуулах боломжтой. Монгол улсын даатгалын зах зээл дээр анх удаа зээлийн нөхцөлийг нэвтрүүлсэн нь цаг үеэ олсон, шинэлэг, хүртээмжтэй болж чадсан гэж дүгнэж байгаа. 

-Монголчуудын хувьд даатгал хийлгэх сонирхол маш бага гэж харагддаг. Тэгвэл танай бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрснээр ямар давуу тал үүсэх вэ?

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар нийт иргэдийн 94.5% нь ямар нэг байдлаар даатгалд хамрагддаг ч тэдний 70 хувь нь сайн дурын даатгалд хамрагддаггүй талаар дурьдсан байдаг. Өөрөөр хэлбэл нийт иргэдийн хувьд хүссэн даатгалын нөхцөлөө сонгох боломж хязгаарлагдмал, даатгалд зарцуулах санхүүгийн боломж хязгаарлагдмал байдаг нь дээрх тоон судалгаагаар илэрхийлэгдэж байна. Эдгээр асуудлыг бид “Hi-Pay” аппликэйшнд шинээр орсон Онлайн даатгалын зуучлалын үйлчилгээгээрээ шийдвэрлэж чадсан. Хүссэн нөхцөлөө сонгох тухайд Жишээ нь:

Даатгалын компаниуд бүгд тээврийн хэрэгслийн хэд хэдэн даатгалын бүтээгдэхүүнтэй байдаг ч аль компанийн тээврийн хэрэгслийн ямар даатгал нь бусдаасаа юугаараа давуу, сул талтайг харилцагч ойлгоход төвөгтэй байдаг. Бид  тээврийн хэрэгслийн даатгалын бүтээгдэхүүний үндсэн эрсдэлийн хамгаалалт нь бүх даатгалын компанийн хувьд ижил, харин нэмэлт эрсдэлийн хамгаалалтыг харилцагч өөрөө сонгож даатгуулах боломжийг бүрдүүлсэн.

Даатгалд зарцуулах санхүүгийн боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс даатгалаа зээлээр, эсвэл сар бүр хувааж төлөх боломжийг  бүрдүүлж өгсөн.

Дараагийн чухал асуудал болох даатгалд зарцуулах санхүүгийн боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс даатгалаа зээлээр, эсвэл сар бүр хувааж төлөх боломжийг  бүрдүүлж өгсөн. Жишээ нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийг 90 хүртэл хоногийн хугацаатай зээлээр төлж даатгуулах боломжтой, мөн тээврийн хэрэгслийн даатгал болон орон сууцны багц даатгалын хураамжийг 1 жилийн хугацаанд сар бүр тэнцүү дүнгээр төлж даатгуулах боломжтой. Олон хүний хувьд даатгалаа хийлгэлгүй хойш тавьж явсаар нэг бол цагдаад зогсоолгож, торгуулж, үгүй бол эрсдэл гарсан үед л даатгалаа хийлгэдэг байж гэж харамсаад өнгөрдөг. Нөгөөтэйгүүр иргэд маань зээлээ төлье, эмчилгээ хийлгэе, машин тэрэг авъя гэж мөнгөө хуримтлуулдаг хирнээ даатгалаа хойш нь тавьдаг тал бий. Одоо нэгэнт даатгалын зээлийн бүтээгдэхүүн гарснаар яг одоо санасан дээрээ, газар дээрээ асуудлаа шийдэж эрсдэлээс өөрийгөө, эд хөрөнгөө хамгаалах боломж бүрдсэн.

-Зээлээр даатгал хийнэ гэхээр, хэрвээ зээлээ төлөөгүй тохиолдолд даатгал үйлчлэх үү?

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийг зээл авч төлөх, эсвэл гэрээ байгуулах үедээ төлбөрөө бүрэн төлөх сонголтоос сонгож даатгуулах боломжтой. Хэрэв зээл авч даатгуулсан бол эхний 30 хоногтоо багтаж зээлээ төлж, хаавал ямар нэгэн хүү болон нэмэлт төлбөргүй, харин 31-90 хоногийн хугацаанд зээлээ хаавал тодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлнө.

Зээлээ төлөөгүйгээс болж даатгал нь цуцлагдана гэсэн ойлголт байхгүй, харин харилцагч зээлээ хугацаанд нь төлөх үүрэгтэй.

Та апликейшн татаж авах бол https://www.hipay.mn/app-download холбоосоор орж гар утсандаа суулгаарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.