Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 5,096 хүний 2.5 хувь нь маш хүнд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд 9,449 хүн коронавируст халдварын улмаас тусгаарлагдан эмчлүүлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүнээс 5,096 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн 4,353 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор гэртээ эмчлүүлж буй.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн – 2,755
  • Хүндэвтэр – 1,741
  • Хүнд - 474
  • Маш хүнд - 126 хүн байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Маш хүнд өвчтөний тоо буурахгүйн дээр нас баралт бүртгэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 2.5 хувийг маш хүнд өвчтөнүүд эзэлж байна.

Маш хүнд хэлбэрээр өвдсөн тохиолдолд нас барах эрсдэл өндөр. Тиймээс иргэд аль болох коронавирусийн халдвараар өвдөхгүй байх, өвдсөн тохиолдолд өвчнөө хүндрүүлэхгүй байхад анхаарах шаардлагатайг сануулъя.

Нэг хүн халдвар авахад цаана нь 3-4 хүн энэ өвчнөөр өвчлөх эрсдэлтэй.

Ялангуяа гэрийн ажиглалтад байгаа иргэд өөрийн биеийн үргэлж хянаж, өрхийн эмчдээ мэдээлэхийг зөвлөж байна. Биеийн байдлаа сайтар үнэлж, хүндрэх эрсдлээс сэргийлэх нь чухал” хэмээн онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1257398634774174