Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын салбарын цахимжуулалтын журам долдугаар сарын 1-нээс мөрдөгдөнө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам” “Барилгын эрчим хүчний хэрэглээгээр гэрчилгээжүүлэх журам” мөн “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, Барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын төслийг хэлэлцэж, БХБ-ын сайдын зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Түүнчлэн "Барилгын тусгай зөвшөөрөл, Барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийг бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам”-ыг мөн дэмжиж баталлаа. Ингэснээрээ барилгын салбарын Тусгай зөвшөөрөл болоод инженер техникийн ажилтнуудын бүртгэл нэгдсэн мэдээллийн санд байршиж, барилгын бүхий л мэдээллийг нэг дороос цахим хэлбэрээр авах боломж бүрдэж байна.

Дээрх журмуудыг Сайдын зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусган 6 дугаар сарын 15-ны дотор баталгаажуулах,  7 дугаар сарын 1-ээс мөрдөж эхлэхээр шийдвэрлэжээ.