Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгээд халдварт өртсөн байдал

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Монгол Улс вакцин хүлээн авсан дарааллаар/ In the order in which Mongolia received the vaccine

Коронавирусийн эсрэг вакцины эхний болон хоёрдугаар тунг хийлгээд халдвар авсан байдлын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.

"Коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэн халдвараар өвчилж байгаа. 

Дархлаажигдсан иргэн гэж вакцины хоёрдугаар тунг хийлгээд 14-21 хоног болсон, тодорхой хэмжээний эсрэг бие үүсээд гаднаас орж ирж байгаа вирусийг эсэргүүцэх чадвартай болсон хүнийг хэлнэ..

Вакцины нэгдүгээр тунд хамрагдсаны дараа халдвар авсан хүн нийт халдвар авсан иргэдийн 20%-ийг эзэлж байгаа. Тиймээс вакцины нэгдүгээр тун бүрэн дархлаа тогтоодоггүйг эндээс харж болно. 

Харин вакцины хоёрдугаар тунг хийлгээд 14-өөс дээш хоносон хүмүүсийн дунд халдвар авсан тохиолдол 974 байна. Вакцины хоёрдугаар тунг аваагүй, хоёр тунг хийлгээд 14 хоног болоогүй хүнийг бүрэн дархлаа тогтсон гэхэд хэцүү. Вакцины хоёрдугаар тунг хийлгээд 14-өөс дээш хоносон хүмүүсийн тохиолдлын тоо болон эдгээр хүмүүсийн эмнэл зүй ямар байгаа нь дархлааны эффектийг харуулах чухал үзүүлэлт юм.

Вакцины хоёрдугаар тун аваад эхний 14 хоногтоо халдварт хамгийн их өртсөн байна. Өөрөөр хэлбэл дархлаа бүрэн тогтоогүй учраас халдварт өртөж байгаа.

Нэг тунт вакцин хамгаалалт байхгүйг илтгэж байна

Хоёрдугаар тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон хүмүүс халдварт өртөх нь багасаж байгаа юм. Нийт хийгдсэн вакцины 0.04%, бүрэн тунд хамрагдсан хүмүүсийн 0.1%-д халдвар илэрч байгаа. Хоёр тунт вакцины ач холбогдол нь энэ. Үүнээс харахад нэг тунт вакцин хамгаалалт байхгүйг илтгэж байна.

Вакцины нэгдүгээр болон хоёрдугаар тунг хийлгэсэн нийт 11,913 хүн өнөөдрийг хүртэл халдварт өртсөн. Энэ нь дархлаажуулалтад хамрагдсан нийт хүний 0.47%-ийг эзэлж байна. Эсрэгээр нь хэлбэл 99.5% нь буюу вакцинд хамрагдсан хүмүүс халдвараас хамгаалагдсан.

Ямар вакцин дахин халдварт өртүүлээд байна вэ

 
  • Vero Cell вакцины хоёр тун хийлгэсэн 621,699 хүн байгаагаас 2,724 буюу 0.44% /14 хоног гэдэг шалгуур ороогүй/
  • Спутник                        0.64%
  • AstraZeneca                  0.54%
  • Comirnaty /Pfizer/          0.60%
  • Covishield /Энэтхэг/      1.59% байна" гэсэн мэдээллийг өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/311626610464880