Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 119 тусгаарлах байранд 6,308 иргэн байна

ikon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 119 тусгаарлах байранд 6,308 иргэн байна.

Үүнээс,

  • Нийслэлийн 29 тусгаарлах байранд Монгол Улсын 1,095, гадаадын 64 гээд нийт 1,159 иргэн,
  • Эмнэлгийн 31 байршилд 3,890 хүн байгаа юм.

Харин орон нутагт 59 эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд манай улсын 1,259 иргэн тусгаарлагдаж буй.

Тухайн тусгаарлан ажиглах байруудад Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 1,017 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.