Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маскийн жиргээ “Baby Shark”-ийн үнэ цэнийг өсгөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сошиал орчинд ганц мэдэгдэл хийгээд зах зээлийн үнэ ханшийг савлуулж чаддагаа Тесла, SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск олон удаа харуулаад байгаа.

Тэгвэл тэр өчигдөр дэлхий дахинд алдаршсан “Baby Shark” хүүхдийн дууны талаар твиттер хуудсандаа жиргэсэн нь уг бүтээлийг эзэмшигч Өмнөд Солонгосын компанийн хувьцааны үнийг огцом өсгөжээ.

Маск твиттер хуудсандаа “Baby Shark” дууны YouTube холбоосыг нийтлээд “Baby Shark бүгдийг дийлж байна! Хүн төрөлхтний тооноос олон удаа үзжээ” гэж бичсэн юм.

Үнэхээр өчигдрийн байдлаар “Baby Shark” дууны видеог 8.3 тэрбум удаа үзээд байжээ. Харин 2020 оны байдлаар дэлхийн хүн амын тоо 8 тэрбум хүрэхгүй хэмжээнд байгаа.

Маскийн жиргээний дараа уг дууг бүтээсэн SmartStudy компанийн гол хувь эзэмшигчдийн нэг Samsung Publishing компанийн хувьцааны ханш Бусаны хөрөнгийн биржийн арилжааны үеэр 10 хувь өссөн байна.

Сүүлийн хэдэн сарын турш Илон Маск криптовалютын үнэ ханшийг хүчтэй савлуулах мэдэгдлүүдийг дараалан хийгээд байгаа билээ.

Маск өмнө нь Тесла компанийг буцааж хувийн компани болгох талаар твиттер хуудсандаа жиргэсэн нь зах зээлийн үнэ ханшид хүчтэй нөлөөлж байв. Энэ үйлдлийнхээ төлөө тэр 2019 онд АНУ-ын үнэт цаасны хорооноос торгууль хүлээж байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian