Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд Сугар гараг руу судалгааны хоёр станц илгээхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын сансар судлалын төв байгууллага NASA хоёр тусдаа судалгааны станцыг Сугар гараг руу 2028-2030 оны үед илгээхээр болсноо өчигдөр зарлажээ.

Дэлхий дээр амьдрал цэцэглэж байхад түүнтэй хөрш Сугар гараг яагаад халуун там болж хувирсныг станцууд судлах зорилготой юм байна.

NASA сүүлийн 30 гаруй жил уг гарагийг судлах талаар ямар нэг алхам хийгээгүй байсан юм. Сугар гарагийн судалгаанд нийт $500 саяыг төсөвлөжээ.

Хоёр станцын нэг нь болох DaVinci+ (Deep Atmosphere Venus Investigation of Noble gases, Chemistry, and Imaging) Сугар гарагийн агаар мандлын бүтэц, үүслийн талаар судлах юм байна.

Veritas (Venus Emissivity, Radio Science, InSAR, Topography, and Spectroscopy) нэртэй хоёр дахь станц нь тойрог замаас Сугарын гадаргын зургийг буулгаж, геологийн түүхийг нь тодорхойлох юм.

Төсөлд Германы сансар судлаачид хэт улаан туяаны газрын зураг бүтээгч багажаар оролцох бол Итали, Францын эрдэмтэд радарын техник нийлүүлж оролцохоор болжээ.

NASA хамгийн сүүлд Magellan нэртэй тойрог замын станцаа 1990 онд Сугарт илгээж байжээ.

Сугар нь наранд хамгийн ойр оршдог хоёр дахь гараг бол дэлхий гурав дахь гараг юм.

 

Эх сурвалж: AFP