2021/09/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.51₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
16:00
S32
13°
17:00
S32
12°
18:00
S32
11°
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Ганзориг: Хязгаарлалтад үлдсэн 8-9 салбарын үйл ажиллагааг энэ сарын 15-наас шат дараатай нээхээр төлөвлөж байна

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хязгаарлалтад байгаа салбаруудын үйл ажиллагааг энэ сарын 15-наас нээнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг хэллээ.

Тэрбээр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ "Иргэдийн хөл хөдөлгөөн 90-95 хувь нэмэгдсэн тул эрсдэл хаа ч байгаа гэдгийг сануулъя. Энэ эрсдэл бол зөвхөн Монгол Улсад ч биш энгийн амьдралын горимдоо шилжин орж байгаа бусад бүх улс оронд ажиглагдсан үйл явц.

Өнөөдөр зах, худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагууд журмаар зохицуулагдан ажиллаж байна. Гэвч иргэд бөөгнөрч, амны хаалтгүй үйлчлүүлж хавьтал үүсгэж байна. Гэр бүлийн орчинд ч эрсдэл бий.

Үүний нэгэн адилаар сонгуулийн үйл ажиллагаа журмаар зохицуулагдана. Төрийн ямарваа нэгэн үйл ажиллагааг завсарлуулахгүйн тулд ийнхүү зохицуулахыг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа.

Вакцинжуулалтыг эрчимтэй явуулж, зургаадугаар сарын 15-наас нээгдээгүй үлдсэн 8-9 салбарын үйл ажиллагааг шат дараатай суллаж, хэвийн амьдралдаа эргэн орохыг УОК болон Засгийн газраас урьтал болгож байгаа гэдгийг онцлъё” гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/533457468090426

 

x