Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: Боомтын үйл ажиллагаа нь хоёр талаас хамаарах учир холбогдох яриа хэлцлүүдийг хийж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УОК-ын мэдээллийн үеэр хил дээр гацсан ачаа тээврийн эргэлттэй холбоотой асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хэд хоногийн өмнө Монгол Улсын Шадар сайд, Гадаад харилцааны яамны төлөөллийн хамт боомтын ачаа тээврийн эргэлтийг сайжруулах асуудлаар газар дээр нь очиж ажилласан.  

Боомтын үйл ажиллагаа нь хоёр талын үйл ажиллагаанаас хамаардаг учраас айлын талтай холбогдох яриа хэлцлүүдийг хийгээд явж байгаа. Ачаа тээврийн үйл ажиллагааг богино хугацаанд нэмэгдүүлж, хоёр талд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх ажлууд бий.

Мөн наад талд нь хил гаалиар ачаа тээврийг саадгүй зорчуулах, халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газартай өдөр тутамд холбогдон тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа” гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/533457468090426