Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 1,323,266 хүн коронавирусийн эсрэг вакцины II тунг хийлгэжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас 2021 оны зургаадугаар сарын 1-ний 19:00 цагийн байдлаарх дархлаажуулалтын явцын мэдээг танилцууллаа.

Өчигдөр улсын хэмжээнд 13,819 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ. Тодруулбал

  • Улаанбаатар хотод 4,320 хүн
  • орон нутаг 9,499 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Ингэснээр дархлаажуулалтын эхний тунд хамрагдсан иргэний тоо өссөн дүнгээр Улаанбаатар хотод 951,193 байгаа бол орон нутагт 908,316 байна. Харин давтан тунг хийлгэсэн иргэний тоо нийслэлд 746,083, орон нутагт 577,183 байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

2021 оны зургаадугаар сарын 1-ний 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 1,859,509 хүн вакцины I тунг, 1,323,266 хүн II тун хийлгэжээ.

Дархлаажуулалтын явцын мэдээлэл, насны бүлгээр:

 
Эх сурвалж: ЭМЯ