Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

12 дугаар ангийн сурагчдад зориулсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох портал сайт ажиллаж эхэллээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж буй сурагчдын дийлэнх нь цаашид суралцах мэргэжлээ сонгосон байгаа бол зарим нь эргэлзсэн хэвээр байгаа.

Амьдралынхаа хамгийн чухал сонголтоо хийх үед нь туслах, чиг баримжаа олгох myfuture.mn портал сайт ажиллаж эхэлжээ.

Энэхүү портал сайт нь суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагчдад зориулж өөрийн сонирхол, давуу талаа таньж мэдэх, чадвар, үнэт зүйлээ тодорхойлох, ахлах ангид судлах хичээл, хөтөлбөрөө сонгох, 12 дугаар анги төгссөний дараа суралцах их, дээд сургууль, мэргэжлийн хөтөлбөрөө сонгох, хөдөлмөрийн зах зээлд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ухаалаг, бодитой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Хэрэглэгч myfuture.mn веб сайтаас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа, түүний талаарх мэдээ мэдээлэл авахдаа ESIS системийн бүртгэлээр, сургууль болон багш өөрийн эрхээр нэвтрэн орох боломжтой. 

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох портал сайтыг ашигласнаар: 

СУРАГЧ - Өөрийн онцлогт тохирсон ирээдүйн ажил мэргэжлээ сонгох арга замыг танин мэдэх, түүнийг эзэмших хүртэлх үйл явцыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажил мэргэжилтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа, зөвлөгөө мэдээллийг авна. 

БАГШ - Сурагчдыг системд хамруулснаар ажил мэргэжлийг таниулах, урт хугацааны шийдвэр гаргахад туслан түүний дагуу төлөвлөлт хийж, чадамжийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ системийн ашиглалтад хяналт тавих, удирдан чиглүүлснээр ирээдүйн сайн боловсон хүчинг бэлтгэх болно. 

ЭЦЭГ ЭХ - Суралцагчдыг урт хугацааны ажил мэргэжлийн шийдвэрээ ухаалагаар гаргах, түүнийгээ үр дүнтэй төлөвлөдөг болгохын тулд эцэг эхийн оролцооноос хамааран хүүхдэдээ ажил мэргэжлийн төлөвлөлт хийхэд нь зөвлөж хүүхдийн сонирхолын дагуу хөгжүүлэх боломжтой болно.

СУРГУУЛЬ - Удирдлага, бодлого тодорхойлогчдод мэдээллээр ханган, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх өөрийн сургуулийн сурагчдын мэдээллийн санг бүрдүүлнэ.

 

Эх сурвалж: БШУЯ