Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсад бүтээсэн Covid-19 өвчний эсрэг хоёр дахь вакцин ДЭМБ-ын зөвшөөрлийг авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Хятад улсын Синовак үйлдвэрийн вакцинд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) коронавирусийн халдварын эсрэг яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Ингэснээр Синовак нь Синофармын дараа ДЭМБ-ын зөвшөөрлийг авсан Хятад улсын хоёр дахь вакцин болж байна.

Синовакын вакциныг 18-аас дээш насныханд 2-4 долоо хоногийн зайтай хоёр тунгаар тарих зөвлөмж гарчээ.

ДЭМБ-ын судалгаагаар уг вакцин нь тариулсан хүмүүсийнхээ талаас дээш хувийг коронавирусийн халдвараас хамгаалж, нэгэнт халдвар авсан бол өвчний хүндрэлээс 100 хувь сэргийлж чадсан байна.

Уламжлалт арга технологиор бүтээсэн, хадгалалтын шаардлага өндөр биш Синовакын вакцинд зөвшөөрөл олгосноор дэлхийн дундаас доош орлоготой орнуудад вакцин түгээх зорилготой Covax хөтөлбөрт том түлхэц болохыг ДЭМБ онцолсон юм.

Уг вакциныг Хятадаас гадна Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг орнуудын хүн амын дархлаажуулалтад ашиглаж байгаа.

Нийтдээ 600 сая тун вакциныг Хятад болон бусад улс орнуудад нийлүүлснээс 430 сая тунг нь дархлаажуулалтад ашиглаад байгаа тухай Синовак компани мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC