Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Буянтогтох: 18-34 насныхан халдварын эх уурхай болж, хүүхдүүдийн өвчлөлийг нэмэгдүүлж байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа. 

Энэ үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдэж буй талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Сүүлийн үед коронавируст халдварын тохиолдол өсөх хандлагатай байна. Хөл хорионы дараах нөхцөлийн дараа хөдөлгөөний идэвх нэмэгдсэн нь халдварын тархалт ихсэх шалтгаан болж байна.

25-34 насныхан халдварт хамгийн их өртөж байна. Энэ насныхны онцлог нь хүүхдүүдтэйгээ хамтдаа амьдардаг. Хүүхдүүд гадуур идэвхтэй байх нь ховор байгаа үед тэдэнд халдвар тараах гол эх уурхай нь дээрх насны хүмүүс болж байна.

35-аас дээш насныхан вакцинд 90-ээс дээш хувьтай хамрагдсан. 18-34 насныхан хүн амд эзлэх хувь өндөр мөртлөө вакцинд хамрагдсан хувь нь бага байна. Тиймээс энэ насныхан өөрсдөө өвдөх, халдвар авбал хүүхдүүддээ тараах эрсдэлтэй. 18-34 насныхан халдварын эх уурхай болж, хүүхдүүдийн өвчлөлийг нэмэгдүүлж байна.

Эцэг эхчүүд өвчнөөс сэргийлж, вакциндаа хамрагдвал хүүхдийн өвчлөл буурахаар харагдаж байна. Иргэд гадуур явахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах нь чухал" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/310729797271890

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.