Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 681, орон нутагт 109 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 8,618 хүний сорьцод шинжилгээ хийхэд 790 хүнээс халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 59,229 болж байна.

Шинээр илэрсэн 790 тохиолдол бүгд дотоодод бүртгэгдсэн. Үүнээс

  • 681 нь Улаанбаатар хотод
  • 109 нь орон нутагт бүртгэгдлээ.
 

Мөн хугацаанд 327 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 50,763 боллоо.

Одоогоор уг өвчний улмаас 4,580 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн-2,403
  • Хүндэвтэр -1,613
  • Хүнд - 448
  • Маш хүнд-116 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 3,580 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж буй.

Түүнчлэн долоон иргэн өчигдөр эндлээ. 75 настай эмэгтэй, 68 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй, 83 настай эмэгтэй, 59 настай эрэгтэй, 85 настай эмэгтэй нас баржээ. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Мөн тэрбээр “Сүүлийн үед хөдөө орон нутагт зорчихоор шинжилгээ өгч буй иргэдийн дундаас халдварын тохиолдол гарч байгаа.

Энэ нь халдвар зөвхөн ойрын хавьтлаас илрэхгүй байгаа бөгөөд эрсдэл маш өндөр байгааг харуулж байна” хэмээн анхааруулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/310729797271890

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.