Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнамын засгийн газар Хо Ши Мин хотын 13 сая оршин суугчийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Вьетнам улсын засгийн газар тус улсын хамгийн том хот болох Хо Ши Миний 13 сая оршин суугчийг бүгдийг нь коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ.

Өдөр бүр 100,000 хүнийг шинжилгээнд хамруулах зорилт тавьснаа хотын дарга Нгуен Тан Пон өчигдөр болсон шуурхай хурлын үеэр мэдэгдсэн байна.

Өнөөдрөөс эхлээд Хо Ши Мин хотод хоёр долоо хоногийн хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойших анхны ийм арга хэмжээ юм.

Тавдугаар сарын 26-нд тус хотын Христийн шашны сүмээс халдварын голомт илэрч, 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь хөл хорио тогтоож, шуурхай арга хэмжээ авахад хүргэсэн байна.

Вьетнам улс нь цар тахлыг амжилттай хязгаарлаж чадсан хэмээн магтагдаж, дэлхий дахинд үлгэр дууриал болж байсан цаг саяхан. Гэвч дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн дотоодод нь коронавирусийн халдвар хурдтай тархаж, сар гаруй хугацаанд 4,000 илүү халдварын тохиолдол нэмж бүртгэгджээ.

Бямба гарагт тус улсын эрүүл мэндийн яам коронавирусийн Британи, Энэтхэг хувилбаруудын дундаас гарсан шинэ “эрлийз” хувилбар бүртгэгдсэнийг зарласан юм.

Шинэ хувилбар нь агаар дуслын замаар маш хурдтай тархдаг болохыг Вьетнамын албаныхан мэдээлжээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш тус улсад халдварын 7,107 тохиолдол бүртгэгдэж, 47 хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: AFP