Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Ирэх долоо хоногт КОВИД-ийн нөхцөл байдал амаргүй байх төлөвтэй

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдварын нөхцөл байдал өнгөрсөн долоо хоногт хэрхэн өөрчлөгдсөнийг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод 4,724 тохиолдол бүртгэгдсэн нь өндөр тоо

УЛААНБААТАРТ:

  1. Тавдугаар сарын 24-нд халдварын 630 тохиолдол
  2. Тавдугаар сарын 25-нд халдварын 589 тохиолдол
  3. Тавдугаар сарын 26-нд халдварын 634 тохиолдол
  4. Тавдугаар сарын 27-нд халдварын 625 тохиолдол
  5. Тавдугаар сарын 28-нд халдварын 729 тохиолдол
  6. Тавдугаар сарын 29-нд халдварын 681 тохиолдол
  7. Тавдугаар сарын 30-нд халдварын 836 тохиолдол батлагджээ.

 Ингэснээр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод 4,724 тохиолдол бүртгэгдсэн нь өндөр тоо юм. 

Таны ажлын байр, амьдарч буй газарт КОВИД-ийн халдварын эрсдэл өндөр байгааг ЭМЯ анхаарууллаа.

ОРОН НУТАГТ:

Хөдөө орон нутагт өдөр болгон халдвар бага, багаар бүртгэгдэж байна. Аймаг орон нутгийнхан хариуцлагатай байж, вакциндаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Үүнээс гадна Улаанбаатар хотоос орон нутагт очиж буй иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар барьж, аль болох олон хүнтэй уулзахгүй байхад анхаарахыг зөвлөв.

Долоо хоногийн хугацаанд орон нутагт халдварын 365 тохиолдол батлагджээ

  1. Тавдугаар сарын 24-нд халдварын 49 тохиолдол
  2. Тавдугаар сарын 25-нд халдварын 45 тохиолдол
  3. Тавдугаар сарын 26-нд халдварын 46 тохиолдол
  4. Тавдугаар сарын 27-нд халдварын 28 тохиолдол
  5. Тавдугаар сарын 28-нд халдварын 56 тохиолдол
  6. Тавдугаар сарын 29-нд халдварын 87 тохиолдол
  7. Тавдугаар сарын 30-нд халдварын 54 тохиолдол батлагдсан байна.

Орон нутгийн хувьд Пүрэв гарагт халдварын тохиолдол буурсан ч Баасан гарагт нэмэгдэж, өнөөдөр дахин буурчээ.

Өнгөрсөн долоо хоногт орон нутагт халдварын 365 тохиолдол батлагджээ.

Коронавирусийн өвчлөлийн улмаас 24 иргэнээ алдлаа

НАС БАРАЛТ:

  1. Тавдугаар сарын 24-нд тав 
  2. Тавдугаар сарын 25-нд хоёр
  3. Тавдугаар сарын 26-нд хоёр
  4. Тавдугаар сарын 27-нд хоёр
  5. Тавдугаар сарын 28-нд дөрөв
  6. Тавдугаар сарын 29-нд тав
  7. Тавдугаар сарын 30-нд дөрөв.
ЭМЯ: Коронавирусийн өвчлөлийн улмаас өнгөрсөн долоо хоногт 24 иргэнээ алдлаа. Ялангуяа залуучууд хариуцлагатай байж хайртай хүмүүсээ халдвараас хамгаалан дэглэмээ баримтлан, вакциндаа хамрагдаж чадвал нас баралтын тоо буурна. Ирэх долоо хоногт халдварын нөхцөл байдал амаргүй байх төлөвтэй.

ВИДЕО:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.