Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Улаанбаатарт өчигдөр 27,000 иргэнийг вакцинд хамруулах байсан боловч 13,000 нь ирээгүй

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 2,067,000 иргэнийг дархлаажуулах зорилт тавьжээ. Энэ хүрээнд коронавирусийн эсрэг вакцины I, II тунг улс орон даяар хийж байна.

Өчигдөр буюу 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр нийт 63,449 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Үүнээс нийслэлд 14,588, орон нутагт 48,861 иргэн вакцинаа тариулжээ. Улаанбаатарт өчигдөр 27,000 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөн эрүүл мэндийн салбарынхан ажилласан ч 14,588 иргэн хамрагджээ. Төлөвлөсөнөөс 13,000 орчим иргэн дутуу хамрагдлаа гэсэн үг. Тиймээс нийслэлийн иргэд вакцины хоёр дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Дархлаажуулалтын төлөвлөлтөд хоёр дахь тунг хийлгэх хугацаа нь болсон иргэдийг оруулдаг. 

Дархлаажуулалтын статистик

Улаанбаатар хотод:

  • Вакцины I тунд 947,713
  • Вакцины II тунд 709,011 иргэн хамрагджээ. Ингэснээр вакцины II тунд хамрагдсан иргэд 74.4%-д хүрчээ.
 

Орон нутагт:

  • Вакцины I тунд 904,852
  • Вакцины II тунд 41.8% нь хамрагджээ.
 

 УЛСЫН ХЭМЖЭЭНД:

  • Вакцины I тунд 1,852,565
  • Вакцины II тунд 1,174,675 иргэн хамрагджээ.

Насны бүлэг:

25-29 насныхан вакцинд хамрагдалт хамгийн бага байгаа бол бусад насныхан харьцангуй өндөр байна.

 

 

ВИДЕО:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.