Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

7,800 орчим PCR шинжилгээ хийхэд 891 тохиолдол батлагдан, халдвар нэмэгдэж байгааг анхаарууллаа

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.30/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

Өчигдөр 7,800 орчим PCR шинжилгээ хийхэд 891 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь халдварын тохиолдол нэмэгдэж буйг ЭМЯ-наас анхаарууллаа.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Улаанбаатар хотын 151 хороо бүхэлдээ халдварын голомт болсон. Иймд хүн олноор цугларсан газар очихгүй, зайгаа барих, амны хаалтаа зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөж байна" гэв.

Орон нутгийн хувьд өнгөрсөн долоо хоногт 365 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн байна.

Вакцины бүрэн тунд хамрагдвал халдвар болон өвчний хүндрэлээс сэргийлэхийг эмч нар зөвлөж байгааг ЭМЯ мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.