Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Холливүүдийн од Стивен Сигал “Шударга Орос-Үнэний Төлөө” намд элсжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн тулаант киноны од Стивен Сигал өчигдөр ОХУ-ын улс төрийн намуудын нэг “Шударга Орос-Үнэний Төлөө” намд элссэн байна.

Тус намын дарга Сергей Миронов өчигдөр болсон арга хэмжээний үеэр Сигалд гишүүний үнэмлэхийг нь гардуулжээ.

Өмнө нь Сигал “Үнэний Төлөө” намын гишүүн байсан юм. Энэ оны хоёрдугаар сарын 22-нд уг нам “Шударга Орос” болон “Оросын Эх Орончид” намуудтай нэгдсэн тул ийнхүү шинээр байгуулагдсан намын гишүүн болж байгаа ажээ.

Сигал шинэ намын байгаль орчны асуудал хариуцсан албан тушаалд томилогдсон гэнэ.

“Шударга Орос-Үнэний Төлөө” намын хэвлэлийн алба Сигалыг АНУ-ын иргэний харьяалалтай тул Думын гишүүнд өрсөлдөх эрхгүйг мэдэгджээ.

Сигал нь 2016 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын давхар иргэний харьяалалтай болж байв.

Одоо тэр ОХУ-ын гадаад хэргийн яамны Орос-Америкийн хүмүүнлэгийн элчээр ажилладаг байна.

 

Эх сурвалж: ТАСС