Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 2,701 гулууз нөөцийн мах борлуулжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нөөцийн мах худалдаалахад махны ченжүүд орох эрсдэлтэй тул нийтэд худалдах цэгүүдийг зарлахгүйгээр дүүрэг хороодын хэсгийн ахлагчдаар дамжуулан иргэдэд мэдээлэн зохион байгууллаа.

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны таван банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11,000 тонн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж, гуравдугаар сарын 26-наас 411 хүнсний дэлгүүрээр жижиглэнгээр худалдан борлуулж байна.

Иргэдийн эрэлт хэрэгцээ шаардлагад үндэслэн ажлын хэсгээс шийдвэр гарган тавдугаар сарын 08, 09, 15, 16, 22, 23, 29-ний амралтын өдрүүдэд хонины гулууз махыг 22-29 байршилд худалдан борлуулах ажлыг зохион байгуулж байна. Дээрх өдрүүдэд нийт 30,774 гулууз буюу 739.04 тонн махыг худалдан борлуулаад байна. Өнөөдөр гулуузаар нь 2,701 ширхэгийг борлуулсан.

Нийт нөөцөлсөн махнаас 6,774.30 тонн мах буюу 64%-ийг нь борлуулсан, үлдэгдэл 3,793.12тн нөөц мах байна хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.