Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын засгийн газар ирэх оноос эхлэн криптовалютын арилжааны ашгаас 20 хувийн татвар авна

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар ирэх оноос эхлэн криптовалютын арилжаанаас 20 хувийн ашгийн татвар авахаар төлөвлөснөө өчигдөр буюу Баасан гарагт зарлажээ.

Тус улсын ерөнхий сайдын дэргэдэх бодлого зохицуулалтын албаны тэргүүн Ко Ён Чол яамдын дэд сайдуудтай зөвлөлдсөний эцэст ийм шийдвэр гаргасныг мэдэгдсэн байна.

Криптовалютын арилжаанаас олох ашгийг тус улсын хуулиар “бусад ашиг” гэсэн ангилалд оруулж, 20 хувийн татвар авахаар төлөвлөжээ. Дижитал хөрөнгө эзэмшигч иргэд 2023 оны тавдугаар сард эхний жилийн орлогоо татварын албанд тайлагнахаар болсон байна.

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын сангийн сайд Хон Нам Ки криптовалютын үйл ажиллагаанаас татвар авдаг болох тухай мэдэгдэж байжээ. Ингэхдээ тэр криптовалютыг “виртуал валют” гэж үзэхгүй, “виртуал хөрөнгө” ангилалд тооцох тухай ярьж байсан юм.

 

Эх сурвалж: Yonhap News