Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ жилийн наадам үзэгчтэй болно. Төсөв 2.5 тэрбум төгрөг"

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохионо.

Энэ жилийн наадмыг үзэгчтэйгээр хийх гэж буйг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр наадмыг 2.5 тэрбум төгрөгөөр зохион байгуулах юм байна.

ГРАФИК: Жил, жилийн наадмын төсөв

Наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд 1,024 бөх барилдах бол хурдан морины уралдаан, сурын харваа Хүй долоон худагт болох аж.

Засгийн газраас зургаадугаар сарын 15-н гэхэд улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины давтан тунг хийж дуусна. Үүнээс хойш 14 хоногийн дараа буюу зургаадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр вакцины болон сүргийн дархлаа 65 хувьд нь тогтож халдвар илт буурна гэж тооцоолон Үндэсний их баяр наадмаа үзэгчтэй хийх шийдэлд хүрчээ.

Өнгөрсөн жилийн хувьд цар тахлын улмаас үзэгчгүй наадам болж, гурван тэрбум төгрөг төсөвлөж байсан юм.