Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 75 хүн эдгэрсэн нь сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
 

Өнгөрсөн 24 цагийн хугацааанд коронавирусийн халдвар 785-аар нэмэгдсэн бол 75 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.

Энэ нь 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш хоёр сарын хугацаанд нэг хоногийн дотор эдгэрч гарсан хамгийн цөөн тохиолдол болж байна.

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн 55,852 тохиолдлын 83 хувь нь буюу 48,749 хүн эдгэрээд байгаа юм.

Түүнээс гадна одоогоор 4,249 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн тусгаарлалтад 2,568 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн- 2,174,
  • Хүндэвтэр- 1,485,
  • Хүнд- 468,
  • Маш хүнд- 122 хүн байна.

Сүүлийн өдрүүдэд хоногт хийгдсэн шинжилгээний 10 орчим хувиас халдвар илэрч байна. Түүнчлэн хоногт илрэх халдварын тохиолдол эдгэрч буй хүний тооноос хэд дахин өндөр байсаар байна.

Иймд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, эрсдэлийг бий болгохгүй байхыг уриаллаа.

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/481630552919122