Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдлын тоо өндөр хэвээр байгаа тул хатуу хөл хорио тогтоож магадгүй талаар зарим мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Үүнд Эрүүл мэндийн яамнаас албан ёсны тайлбар өглөө.
Тус яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоох тухай санал гаргаагүй.
Иргэд вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталбал тохиолдлын тоо аяндаа буурна гэж эрдэмтэд судлаачид тооцоолсон.
Дахин хэлэхэд Эрүүл мэндийн яам хатуу хөл хорио тогтоох тухай санал гаргаагүй, гаргахгүй гэж бодож байгаа” гэв.