Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдэх УИХ-ын түр хороо байгууллаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
parliament.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:45 2021/05/28

“Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн баталлаа. 

Нийслэл хотод тулгамдсан олон асуудлыг дүүрэг, нийслэл, Засгийн газрын хэмжээнд ярилцаж, цогцоор нь шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахаар нийслэлээс сонгогдсон гишүүд санал нэгджээ. 

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуух эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийслэлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого, нийслэлд концесс, бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бусад хууль тогтоомжуудад хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгах чиглэлээр ажиллах юм байна. 

Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. 

09:27 2021/05/28

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэлж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/5M2uSnNo6P/

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:  

  • “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эцэслэн батлах үе шат/.