Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс Беларусийг тойрч ниссэн Европын онгоцнуудыг хүлээж авахаас татгалзжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Беларусийн агаарын орон зайг алгасаж, өөр замаар Москвад хүрэх гэж байсан Европын хоёр том авиа компанийн нисэх онгоцнуудыг ОХУ-ын тал хүлээж авахаас татгалзжээ.

Үүний улмаас Air France, Austrian Airlines компаниуд төлөвлөсөн нислэгүүдээ цуцалсан байна.

Өнгөрсөн Ням гарагт Беларусийн эрх баригчид өөрийн нутаг дээгүүр өнгөрч явсан RyanAir компанийн онгоцыг албадан буулгаж, зорчиж явсан сөрөг хүчний сэтгүүлчийг баривчилсан билээ.

Үүний хариуд Европын Холбоо хариу арга хэмжээ авч эхэлсэн юм. Тухайлбал Европын авиа компаниуд Беларусийн агаарын орон зайг ашиглахаа зогсоож, Беларусийн агаарын тээврийн компаниудад Европын тэнгэрт нисэхийг хориглосон байна.

Үүний хариуд Беларусийн холбоотон ОХУ эхний арга хэмжээгээ авсан нь энэ бололтой.

Цаашдаа Европын компаниудын бүх нислэгийг ингэж хориглох эсэх талаараа ОХУ-ын албаныхан тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Дээрх хоригоос гадна Европын Холбоо 27 жил Беларусийг удирдаж байгаа ерөнхийлөгч Александр Лукашенко болон түүний ойрын хүмүүсийн эсрэг эдийн засгийн болон визний хориг зарлахаар бэлдэж байгаа.

Европын Холбооны хоригийн хүрээнд Беларусийн үндэсний агаарын тээвэрлэгч Белавиа компани энэ оны аравдугаар сарын 30 хүртэл Европын 12 чиглэлд нислэг үйлдэх боломжгүй болоод байна.

 

Эх сурвалж: BBC