Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сарын 1-нээс үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг нэмэх шийдвэр гаргажээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. 

Тэрбээр "Олимп, паралимпын эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, үндэсний шигшээ багынхны цалинг нэмэгдүүлэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Тодруулбал, Токио-2020 зуны олимпод паралимпын эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сард 1.5 сая төгрөг болгож, цаашид тамирчдын цалинг 1.2 сая төгрөг, дасгалжуулагчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэхээр боллоо.

Шаардагдах хөрөнгийг Биеийн тамир спортын улсын хороо гаргах боломжтой гэж үзэж байгаа" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/343628820694585