Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Инстаграм, Фэйсбүүк хэрэглэгчид постынхоо “Like”-ийн тоог нуух боломжтой болжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сошиал хэрэглэгчид нийтэлсэн пост дээр нь хүмүүс “Like” дарах болов уу, хэдэн “Like” цуглуулах бол гэсэн байнгын айдас түгшүүртэй байдаг. Энэ нь даамжирвал сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Тэгвэл энэ байдлыг засах арга хэмжээг Фэйсбүүк компани авч эхэлжээ.

Өнөөдрөөс эхлээд Инстаграм хэрэглэгчид нийтэлсэн зураг дээр нь хэдэн “Like” дарагдсаныг нийтэд харуулахгүй байх сонголттой болсон байна.

Ингэснээр бусдад таалагдах эсэхэд санаа зоволгүйгээр нийтлэлийнхээ агуулгад анхаарал төвлөрүүлэх боломжтой болно гэж Фэйсбүүк компани үзжээ.

“Like”-ын тоог харуулах эсэхээ анх зураг нийтлэхдээ, эсвэл дараа нь ч тохируулж болох юм байна.

Дараах зураг дээрээс тохируулгыг хэрхэн идэвхжүүлэхийг харах боломжтой.

 
 

Ийм нэмэлт тохируулгыг ойрын 2-3 долоо хоногийн дотор Фэйсбүүк платформд бас нэвтрүүлэхээр болжээ. Шинэ тохируулгыг Фэйсбүүк компани хоёр жилийн өмнөөс цөөн тооны хэрэглэгчдийн хүрээнд туршиж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: CNN