Дэлхийн жуулчдын хамгийн том вэб хуудас болох InterNations нь саяхан Expat Insider 2021 судалгааны дүнг танилцуулсан билээ. Уг судалгаагаар гадаад иргэн ажиллаж, амьдрахад таатай орчин бүрдсэн хамгийн сайн сонголт болохуйц гадаад орноор Тайвань 3 жил дараалан шалгарлаа. Судалгаанд хамрагдсан 59 улс орноос тэргүүнд шалгарсан бөгөөд дэлхийн жуулчид Тайвань бол аюулгүй амьдрах орчин, хүнсний эрүүл ахуйн чанар сайн гэдэгтэй нэгэн зэрэг санал нийлсэн.
(Мэдээний эх сурвалж: https://www.internations.org/expat-insider/2021/)
Судалгаанд оролцсон гадны жуулчид бүгд Тайвань бол хүний амь насанд халгүй хамгийн аюулгүй орон (100%) хэмээн сайшаав. Уг үзүүлэлтийг дэлхийн улс орнуудын нийт сэтгэл ханамжийн түвшин (8%)-тай харьцуулахад маш сайн үзүүлэлт юм. Түүнчлэн (96%)-с дээш жуулчид Тайваний эрүүл мэндийн салбарын чанарт сэтгэл хангалуун байдаг гэсэн үзүүлэлт нь дэлхийн улс орнуудын нийт сэтгэл ханамжийн түвшин (71%)-с хавь илүү байгаа юм. Судалгаанд оролцсон Чили улсын иргэн “Тайваний анагаах ухаан, эрүүл мэндийн даатгалын систем нь хүнийг зүгээр нэг тоон өгөгдөл биш хүн гэдгээр нь хардаг” хэмээн хэлж байсан.
Тайвань 3 жил дараалан гадаадын иргэн ажиллаж амьдрахад таатай орноор тодорсон явдалд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө сэтгэл өндөр байсан төдийгүй Тайваньруу суралцахаар эсвэл бизнес, зугаалгаар зорчсон Монгол иргэдэд Тайвань амьдрахад аюулгүй, тав тухтай орчин, хялбарчилсан тээврийн хэрэгсэл, нөхөрсөг ард түмэнтэй орон гэдгээрээ гүн сэтгэгдэл төрүүлсэн талаар онцлов. Одоогийн байдлаар Тайвань Covid-19-н дотоодын халдвар улам нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх тал дээр хүч нэгдэн ажиллаж байна. Үүнээс гадна Тайваньд боловсрол эзэмшиж, ажиллаж амьдарч буй 1000 гаруй монгол иргэд чанартай эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хамрагдсан байдаг. Эмчилгээний ур чадвар болон тоног төхөөрөмжийн тусламжтай цар тахлыг даван гарч, буцаад энгийн амьдралдаа хурдан эргэн орно гэдэгт итгэлтэй байна.
Expat Insider 2021 судалгаагаар Тайвань 3 жил дарааллан жуулчдын аялах дуртай орноор шалгарлаа. (Зургийн эх сурвалж: www.internations.org/)
Гадны жуулчдын очих дуртай Тайвань орон нь аюулгүй байдал, анагаах ухаан, нөхөрсөг байдал, амьжиргааны өртөг болон эдийн засгийн орчин зэрэг олон үзүүлэлтүүдээр дэлхийн дунджаас дээгүүрт орсон. (Зургийн эх сурвалж: Тайваний Төв мэдээллийн агентлаг )
Expat Insider 2021 судалгаагаар дэлхийн жуулчид Тайвань оронд амьдрахад хамгийн аюулгүй, хамгийн чанартай эрүүл мэндийн даатгалтай гэдэгтэй бүгд санал нийлсэн. (Зургийн эх сурвалж: www.internations.org/ )
Эх сурвалж: Тайваний төлөөлөгчийн газар