Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ болон НЭМҮТ-өөс “Алхангаа ярилцъя” аяныг эхлүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор “Алхангаа эрүүл мэндээ хамгаалъя” гэсэн уриалгыг Эрүүл мэндийн яамнаас дэвшүүллээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв “Алхангаа ярилцъя” аяныг эхлүүлээд байна.

Иргэд алхая нэртэй аппликэшнийг өөрийн гар утсанд суулгаж, алхалтаа хэмжих боломжтой.

Агаарт алхах нь хүний зүрх судас болон амьсгалын замын үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн алхсанаар зүрхний титэм судасны нарийсалтаас урьдчилан сэргийлэхээс гадна цусан дахь сахарын хэмжээ багасна.

Түүнээс гадна таргалалтаас сэргийлэх ач холбогдолтой.

Тиймээс урин дулаан цагт иргэд ойрхон газарт тээврийн хэрэгсэл ашиглалгүй алхахыг илүүд үзэх нь эрүүл мэндэд тань тустай. Коронавируст халдварын энэ үед алхаж эрүүл мэндээ хамгаалъя” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/309105594179502