Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 43% нь COVID-19-ийн эсрэг вакцины бүрэн тунгаа хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 63,300 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ.

Тодруулбал,

  • Улаанбаатарт 24,598 хүн
  • Орон нутагт 38,702 хүн вакцинд хамрагдсан байна.

Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах ёсны иргэдийн 89.1 хувь нь буюу 1,841,111 хүн вакцинд хамрагджээ.

Үүнээс 43 хувь нь буюу 888,872 хүн вакцины бүрэн тунгаа аваад байгаа юм.

Улаанбаатар хотын хувьд вакцинд хамрагдах ёстой иргэдийн 99 хувь буюу 943,492 хүн нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 66.9 хувь нь буюу 637,788 хүн хоёрдугаар тунгаа авчээ.

Харин орон нутагт хамрагдах ёстой иргэдийн 80.6 хувь буюу 897,619 хүн вакцинд хамрагдсанаас 22.5 хувь нь бүрэн тунгаа хийлгээд байна.

Вакцинд хамрагдсан иргэдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:

 

Улаанбаатарын дархлаажуулалтын явц /дүүрэг тус бүрээр/

 

Орон нутагт дархлаажуулалтын явц /аймаг тус бүрээр/

 

ВИДЕО:

 

https://www.facebook.com/iKonNews/videos/309105594179502