Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

А.Цэгмэдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олголоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхийлөгчийн зарлигаар жүжигчин А.Цэгмэдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олголоо. 

Жүжигчин А.Цэгмэд нь Монголын кино урлагийн салбарын алтан үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн нэг юм.

Тэрбээр, “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй”, "Их замын тоос", "Нийслэл хүүхэн" зэрэг олон уран сайхны кинонууд болон “Ану хатан”, “Улаан дөрвөлжин’, “Хунгийн сүүлчийн дуу” гэх мэт хэдэн арван тайз, дэлгэцийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга урлаг, спорт, аж аж үйлдвэр, боловсролын салбарын зарим эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулж байна.