"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болох билээ.
Тэгвэл өнөөдөр Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал Спортын төв ордонд болж, "Токио-2020" олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонголоо.
Тус хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдсэн байна.
"КОВИД-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон аж.
Олимпын наадамд оролцох Монголын тамирчид:
Эрэгтэйчүүдийн
Эмэгтэйчүүдийн
Эх сурвалж: Монголын Үндэсний олимпын хороо