Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Спутник V вакцины хоёрдугаар тун хэзээ нийлүүлэгдэх нь тодорхойгүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр Спутник V  вакцины татан авалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Спутник V вакцины үйлдвэрлэгчийн зааварт вакцины хоёр дахь тунг 21-90 хоногийн хугацаанд хийж болно гэж байгаа.

Улаанбаатар хотод Спутник V вакцин тариулсан хүмүүсийн хоёр дахь тунгийн хугацаа хараахан болоогүй буюу 21 хоноогүй байгаа.

Мөн тус вакцины хоёрдугаар тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь одоогоор тодорхойгүй байна” гэв.

Уг вакцинаас 40,000 тун тавдугаар сарын 1-нд ирсэн тухай мэдээлж байв. Үүний 20,000 тун нь улсад, үлдсэн нь хувийн хэвшилд нийлүүлэгдсэн бөгөөд тавдугаар сарын 14-нөөс 55-аас дээш насныхныг дархлаажуулж байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/517937009566868