Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

1-58 хоногийн өмнө халдвартай нь батлагдсан 56-88 насны таван эрэгтэй COVID-19-ийн хүндрэлээр нас барлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын эндэгдэл таваар нэмэгдлээ.

Нас барсан хүмүүсийн тухайд 1-58 хоногийн өмнө халдвартай нь батлагдсан 56-88 насны иргэд байна.

Тодруулбал, өчигдөр

  • Дөрөвдүгээр сарын 3-нд онош нь батлагдсан 63 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан 59 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 88 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 56 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 23-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй нар коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Тухайн иргэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Цар тахлын улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 266 хүн коронавирусийн халдвараар өвчлөөд энджээ. Үүнээс 253 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж мэдээлж байгаа бол 13 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан хэмээн үзэж байгаа юм.

COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг ЭНДЭЭС үзэх боломжтой.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/309070664020073