Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Улаанбаатарт 581, орон нутагт 49 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна. 

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 5,849 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд 630 тохиолдол шинээр батлагдсан. Үүний

  •  581 нь Улаанбаатар хотод
  •  49 нь орон нутагт илэрсэн.

Орон нутагт зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор сайн дураар шинжилгээ өгөх иргэний тоо нэмэгдсэн. Сүүлийн өдрүүдэд сайн дураар шинжилгээ өгч буй иргэдийн дундаас халдварын шинэ тохиолдол батлагдаж байгаа. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна.

Нөхцөл байдал хүнд хэвээр байна. Сүүлийн хоногт коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Талийгаачдын арг гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ. 

Сүүлийн 24 цагт 410 хүн эдгэрсэн байна.

2021 оны тавдугаар сарын 24-ний байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын нийт 53,100 тохиолдол батлагдсанаас 46,748 нь эдгэрчээ.

ВИДЕО:

https://fb.watch/5GQD38HBj-/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.