Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Хятадад болсон марафон гүйлтийн үеэр 21 тамирчин амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Хятадын баруун хойд бүсийн Ганьсү мужийн Шар мөрний дагуу болсон 100 км-ын ультра марафон гүйлтийн үеэр байгалийн гамшигт үзэгдэл тохиолдож, 21 тамирчин амиа алджээ.

Тэмцээний үеэр гэнэт хүчтэй шуурга дэгдэж, хүйтэн бороо орсноос нийт 172 тамирчин замаасаа гарч, сураггүй болсон байна.

Аврах ажиллагаанд 1,200 хүн, дулаан илрүүлэгч дрон, радар зэрэг техник хэрэгсэл оролцжээ. Сураггүй болсон тамирчдаас 151 нь эсэн мэнд олдсоны найм нь бэртэж гэмтсэн байна. Нимгэн хувцастай тэмцээнд оролцож байсан тамирчдын ихэнх нь осгосон байжээ.

Тухайн өдөр Ганьсү мужийн Бай-инь хот орчимд салхи, бороотой байх урьдчилсан мэдээтэй байсан ч ийм аюултай үзэгдэл тохиолдохыг хэн ч төсөөлөөгүй байна.

Уралдаан эхлээд тамирчдын түрүүч нь 24 зам туулаад байх үед байгалийн гамшиг тохиолджээ. Аврах ажиллагаа Ням гарагийн өглөө хүртэл үргэлжилсэн байна.

 

Эх сурвалж: BBC