Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сонсогчид офицерын бүрэлдэхүүнд элсэн орлоо

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийг “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийг эзэмшсэн сонсогчид өнөөдөр диплом, энгэрийн тэмдгээ гардан авч, Онцгой байдлын байгууллагын офицерын бүрэлдэхүүнд элсэн орлоо.

Онцгой байдлын сургуулийг 2017-2021 онд нийт 25 сонсогч суралцан төгсөж байна. 

Энэ жилийн төгсөгчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг эзэмшин төгсөж байгаагаараа онцлог юм.

“Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” бакалаврын хөтөлбөр энэ онд магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардсан билээ. 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар