Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр сарын 17-ноос хойш өнөөдөр хамгийн цөөн хүн эдгэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 24
iKon.MN

Коронавирусийн халдвар авсан 410 хүн өчигдөр эдгэрлээ.

Тодруулбал, эмнэлгээс 240, гэрийн хяналтаас 170 хүн эдгэрчээ. Энэ нь дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс хойш хамгийн бага хүн эдгэрсэн үзүүлэлт болж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын 53,100 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 84.2 хувь нь буюу 44,744 хүн эдгэрчээ.

 

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн өдрүүдэд батлагдсан тохиолдлуудаас эдгэрсэн хүний тоо бага болж байна. Энэ нь эрсдэл өндөр байгааг илтгэж буй бөгөөд эрүүл мэндийн салбарт ч хүндрэл учруулж болзошгүй юм. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөх шаардлагатай” хэмээн анхааруулав.

Одоогоор улсын хэмжээнд 4,243 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал,

  • Хөнгөн-2,209
  • Хүндэвтэр-1,403
  • Хүнд-509
  • Маш хүнд-122 хүн байгаа юм.

Түүнээс гадна, хоногт хийх PCR шинжилгээний тоо цөөн байгаа ч бүртгэгдэх халдварын тохиолдол, нас баралт өндөр хэвээр байгааг тоо баримт харуулж байна.

 
 

 

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/309070664020073