Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

24 дүгээр сургуулийн баруун талд барьсан 40 гараашийг буулгаж, явган хүний замыг чөлөөлжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод завшааралгүй барьсан хашаа, хайш, хаалт төмрүүд болон нийтийн эзэмшлийн талбай, явган хүний гарц хаасан байгууламжуудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Хамгийн сүүлд гэхэд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талын явган хүний зам дагуу хааж барьсан 40 ширхэг тоосгон, бетонон гараашийг бүтэн 24 цаг ажиллан чөлөөлж дууссан талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.

 

Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Хоёрдугаар сургуулийн урд талд нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан гурван ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан хаагчид гүйцэтгэсэн байна.

Цаашид энэ мэт газруудыг чөлөөлж, нийтийн эдэлбэр газарт бүртгэн авч, НОГООН БАЙГУУЛАМЖ болгон тожижуулна гэдгийг хотын дарга мэдэгдэв.